Хойд Америкийн Сагсан бөмбөгийн талбайд анх 1946-47 оны улиралд NBА-ын анхны улирал зохиогдож байснаас хойш өдгөө 65-н удаагийн аварга баг тодорч, 66 дахь улирал эхлэх үгүй нь асуудал хэвээр байгаа билээ.
Энэхүү мөчид бид та бүхэнд NBА-н багуудын билэг тэмдэг болсон багийн логоны тухай сонирхолтой нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Та яагаад үүнийг мэдэх ёстой гэж? 1972-95 оны улирлуудад байсан Атланта Хауксын лого Доминик Вилкинсийг санагдуулдаг байхад, 1979-96 оны улирлын Дэтройт Пистонсын лого мэдээж хэрэг 1980-аад оны үеийн Асиа Томас болон “Муу Залуус”-ын үеийг санагдуулж, Чикаго Буллсын лого тэдэнтэй үргэлж хамт байсаар ирсэн.
Тэгвэл дараах сонирхолтой баримтуудтай танилцацгаая.
NBА-н түүхэнд хотын нэрээ сольсон, эсвэл багийн нэрээ сольсон, бүр эсвэл өнгө үзэмжээ солих гэж, мөн түүнчлэн NBА-н аваргын цомыг хүртсэн жилийнхээ логог мөнхлөх гэж багууд логогоо солих тохиолдол бишгүй гардаг. Тэгвэл NBА-д логогоо хамгийн их сольсон багуудаар Атланта Хаукс ба Голдэн Стэйт Варриорс багууд нэрлэгддэг байна.
Дээрх мэдээллийн эсрэг гэж хэлж болохоор нэгэн сонирхолтой баримт бий. Чикаго Булссчууд анх 1966 онд NBА-д орохдоо NBА-д орсон Чикагогийн 3 дахь багаар нэрлэгдэж, түүнээс хойш тогтмол амжилтыг үзүүлсээр өдийг хүртэл 6 удаа аваргын цомыг хотдоо залсан түүхтэй. Энэ бүх түүхийн хугацаанд уур хилэн агуулсан улаан бух үргэлж тэдэнтэй хамт байжээ.
NBА-д хамгийн олон удаа түрүүлсэн Бостон Сэлтикс багийн одоогийн лого 1995 оноос хойш шинэчлэгдээгүй бол тэдний араас зуузай нэхэж буй Лэйкэрсийн одоогийн лого өдгөө 10 жилийн нүүрийг үзэж буй.
Эцэст нь сонирхуулахад Жэрри Вэстийн зураг бүхий энэхүү лого 1971 онд Алан Сиегалын санаачлагаар бий болж байжээ.
ХАМГИЙН ӨНДӨР 5 ТОГЛОГЧ
5. Чак Неввит - 2.27м
4. Яао Мин - 2.28м
3. Шон Брэдли - 2.29м
![]() ![]() |
1. Георги Мурешан - 2.32м
|
2. Мануте Бол - 2.31м
Дэлхийн хамгийн сонирхолтой, хүчирхэг лиг бол яахын аргагүй NBA (National Basketball Association) гэдэгтээ хэн ч маргахгүй байх. Үе үеийн шилдэг сагсан бөмбөгчид энэхүү лигт тоглож, тухайн цаг үеийн сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлсоор ирсэн билээ. Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбооны лиг болох NBA-д зөвхөн америк тоглогчид гэлтгүй бусад орны (легионер) шилдэг тоглогчид хурд хүч, авъяас чадвараараа өрсөлдөж, сагсан бөмбөгийн гайхамшгийг мэдрүүлэн өөрсдийнхөө нэр алдрыг спортын сая сая фэнүүдэд алдаршуулсан байдаг. Тэгвэл бид та бүхэндээ бүх цаг үеийн ТОП-10 легионер тоглогчдыг танилцуулж байна.

“NBA”-ийн түүхэн дэх гадны шилдэг 10 тоглогчид
Улс: Хорват
Тоглосон хугацаа: 13 улирал
Үзүүлэлт: 17 оноо, 4.7 самбар 1.8 дамжуулалт, 45%-тай довтолгоо, 40.1%-тай 3 онооны шидэлт
Пежа Стойкович нь тоглож байх хугацаандаа шилдэг шидэгчдийн нэг байсан юм. Түүний гайхалтай шидэлтүүдийг сагсан бөмбөг сонирхогчид одоо хүртэл тодхон санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. 2010-2011 онд Даллас Маверикс багтай хийсэн сүүлийн аваргын төлөөх дайралтанд сэлгээнээс үзүүлсэн тоглолт нь түүнийг тухайн цаг үеийнхээ ч шилдэг шидэгч байсныг харуулж байлаа. Тэрээр кареертаа ердөө ганц л улирал 37.5-аас доош хувьтай гурвын шугамны араас шидэж байсан бөгөөд зодог тайлахдаа NBA-ийн түүхэнд сэлгээнээс 17 оноо, 4.5 самбараас бөмбөг авалт дунджилж, 40 хувьтай довтлосон цорын ганц тоглогч болж үлдсэн юм.

9. Детлеф Шремф (Detlef Schrempf)
Улс: Герман
Тоглосон хугацаа: 16 улирал
Үзүүлэлт: 13.9 оноо, 6.5 самбар, 3.4 дамжуулалт, 49.1%-тай довтолгоо
NBA-д 16 улирлыг өнгөрүүлсэн герман тоглогчийн хувьд хоёр ч удаа “Зургаа дахь тоглогч”-ийн шагналыг хүртэж байсан бөгөөд самбарт маш сайн тоглодог, хэрэгтэй үедээ оновчтой шидэлт гүйцэтгэдэг байсан тоглогч юм. 30 минутыг 1 тоглолтонд дунджилдаг байсан түүний хувьд NBA-ийн түүхэн дэх 30-аас бага минут тоглохдоо 13.5 оноо, 6 самбар, 3 дамжуулалт гүйцэтгэсэн 4 тоглогчийн нэг юм. Түүнчлэн 15500 оноо, 7000 самбар, 3500 дамжуулалт хийсэн Карим Абдул Жаббар, Уилт Чемберлэйн, Оскар Робертсон зэрэг 15 тоглогчийн нэг юм.

8. Яао Мин (Yao Ming)
Улс: БНХАУ
Тоглосон хугацаа: 8 улирал
Үзүүлэлт: 19 оноо, 9.2 самбар, 1.9 хаалт, 52.4%-тай довтолгоо
Түүний хувьд нийт 9200 оноо, 4400 самбар, 900 хаалтыг эхний 8 улиралд хийсэн NBA түүхэн дэх 17 тоглогчийн нэг бөгөөд дээрх үзүүлэлтийг ердөө 530 тоглолтонд хийсэн байдаг байна. Гэмтэл бэртлийн асуудал байгаагүй байсан бол түүний хувьд кареер нь цааш илүү их амжилттайгаар үргэлжлэх байсан биз ээ.

7. Дикембе Мутомбо (Dikembe Mutombo)
Улс: Конго
Тоглосон хугацаа: 18 улирал
Үзүүлэлт: 9.8 оноо, 10.3 самбар, 2.8 хаалт, 51.8%-тай довтолгоо
18 улирал тоглохдоо Дикембе Мутомбо нийтдээ 3289 хаалтыг хийсэн байдаг ба энэ нь домогт Хаким Олажуван-ий 3830 хаалт хийсэн сүрдэм үзүүлэлтийн дараа орох амжилт юм. Мөн тэрээр NBA-ийн түүхэнд 10000 оноо, 12000 самбар, 2500 хаалт хийсэн 5 тоглогчийн нэг юм. Түүнтэй хамт энэ жагсаалтанд Шакиль О’Нил, Хаким Олажувон, Тим Данкан, Карим Абдул Жаббар нар байдаг байна.

6. Пау Гасол (Pau Gasol)
Улс: Испани
Тоглосон хугацаа: 15+ улирал
Үзүүлэлт: 18.3 оноо, 9.2 самбар, 3.3 дамжуулалт, 1.6 хаалт, 51.5%-тай довтолгоо
Пау Гасол 18 оноо, 9 самбар, 3 дамжуулалт, 1.5 хаалт, 50%-тай довтолгоо хийхдээ 2 удаа NBA-ийн аварга цолыг хүртсэн 4 тоглогчийн нэг юм. Одоогийн байдлаар кареертаа 17000 оноо, 8500 самбар, 3000 дамжуулалт, 1500 хаалт хийгээд байгаа юм. Зөвхөн Дэвид Робинсон, Мозес Мэлоун, Элвин Хэйс, Патрик Юинг, Роберт Париш нар л түүнтэй ижил үзүүлэлтийг хийж байсан нь түүнийг хэр чансаатай тоглогч болохыг харуулж байгаа юм. Мөн тэрээр 1 удаагийн “Шилдэг залуу тоглогч”-ийн шагнал хүртэж байснаас гадна 4 удаагийн бүх одод тоглогч болж байсан билээ.

5. Ману Жинобили (Manu Ginobili)
Улс: Аргентин
Тоглосон хугацаа: 12+ улирал
Үзүүлэлт: 14.7 оноо, 3.8 самбар, 4 дамжуулалт, 45.1%-тай довтолгоо, 37%-тай 3 онооны шидэлт
2 удаагийн бүх одод тоглогч 11000 оноо, 3000 самбар, 3000 дамжуулалт, 1000 бөмбөг таслалт хийсэн 55 тоглогчийн нэг бөгөөд 4 удаагийн аварга цолыг Тим Данкан болон Тони Паркер нарын хамт хүртээд байгаа билээ. Мөн “6 дахь тоглогч”-ийн шагналыг 1 удаа хүртэж байсан байна.
4. Тони Паркер (Tony Parker)
Улс: Франц
Тоглосон хугацаа: 14+ улирал
Үзүүлэлт: 17.1 оноо, 3 самбар, 6 дамжуулалт, 49.5%-тай довтолгоо
6 удаагийн бүх одод тоглогч Тони Паркерийн хувьд хашир туршлагатай дасгалжуулагч Грег Поповичийн удирдлага доор 4 удаа аваргалж байсан бөгөөд NBA-түүхэн дэх 17 оноо, 6 оновчтой дамжуулалт, 49%-тай довтолгоог хийсэн 7 тоглогчийн нэг юм. Үлдсэн 6 тоглогч нь Уолт Фрэзиер, Мэжик Жонсон, Кевин Жонсон, Дувейн Уэйд, ЛеБрон Жеймс, Ларри Берд нар ба одоогоор франц залуу кареертаа 20000 оноо, 7500 оновчтой дамжуулалт хийгээд байна.

3. Стив Нэш (Steve Nash)
Улс: Канад
Тоглосон хугацаа: 18 улирал
Үзүүлэлт: 14.3 оноо, 3 самбар, 8.5 одамжуулалт, 49%-тай довтолгоо, 42.8%-тай 3 онооны шидэлт
Бүх цаг үеийн оновчтой дамжуулалтаар Жэйсон Кидд болон Жон Стоктон нарын ард 3-р байранд эрэмбэлэгддэг Канад залуу 18 жилийн урт кареераа энэ жил бэртэл гэмтлийн улмаас өндөрлүүлсэн билээ. Улирлын 2 удаагийн “MVP” шагналтай тоглогчийн хамгаалалт, шидэлт, оновчтой дамжуулалт гээд талбай дээр хамгийн шилдгүүдийн нэг байсантай хэн ч маргахгүй биз ээ.

2. Дирк Новицки (Dirk Nowitzki)
Улс: Германи
Тоглосон хугацаа: 16+ улирал
Үзүүлэлт: 22.5 оноо, 8.1 самбар, 2.6 дамжуулалт, 47.7%-тай довтолгоо, 38.4%-тай 3 онооны шидэлт
NBA-д энэ олон жил тоглохдоо 1 удаа аваргын бөгжийг зүүгээд амжсан Германы легионер тоглогч маань бүх оддын тоглолтонд нийт 12 удаа сонгогдсон байдаг бөгөөд одоогоор кареертаа 27000 гаруй оноог аваад байна. Бүх цаг үеийн оноо авалтаараа 9-р байранд орж ирсэн түүний хувьд дараагийн улирал финалд хүрэхийн төлөө хичээнэ гэдгээ фэнүүддээ амлаад байгаа билээ.

1. Хаким Олажувон (Hakeem Olajuwon)
Улс: Нигер
Тоглосон хугацаа: 18 улирал
Үзүүлэлт: 21.8 оноо, 11.1 самбар, 2.5 дамжуулалт, 1.7 бөмбөг таслалт, 3.1 хаалт, 51.2%-тай довтолгоо
Төвийн тоглогчийн байрлал дээр тоглодог ч дамжуулах, бөмбөг таслах, оновчтой шидэлт гүйцэтгэх ур чадвартай тоглогч байсан нь түүнийг илүү юниверсаль тоглогч болохыг илэрхийлдэг байсан бөгөөд NBA-ийн түүхэнд түүнээс өөр 20000 оноо, 10000 самбар, 3000 дамжуулалт, 2000 бөмбөг таслалт, 3000 хаалт гүйцэтгэсэн тоглогч нэг ч байхгүй. Хаким Олажувон кареертаа нийт 2 удаа аваргалж, 12 удаа бүх оддын тоглолтонд оролцож байсан юм.

Маркус Маркиеффийн оронд плейоффт тоглосон уу??? #TwinProblem
Ялгахын аргагүй хоёр тоглогчийг яалтай ч билээ
:P Гэхдээ Бостоны эсрэг Маркиефф биш Маркус Моррис талбайд гарсан байж болзошгүй гэсэн хар хүмүүсийн дотор төржээ. Хоёр ихэр багаасаа л хамтдаа нэг багт тоглосоор ирсэн. Харин NBA-д ирээд салахад хүрсэн.
Өмнө нь AAU буюу сонирхогчдын тэмцээнд нэгнийгээ орлож хэнд ч мэдэгдэхгүйгээр талбайд гарч байсан тухай өөрсдөө ярьж байсан баримт байна. Ийм тохиолдолд NBA яаж хянах юм бол оо? Бас л ээдрээтэй хэрэг шүү
:P

Хэдий ОКС-ийн улирал дууссан ч гэсэн Рассэлл Уэстбрүүк бас нэг рекорд амжилтыг давтлаа - плейоффт трипл-дабл дунджилсэн түүхэн дэх 3 дахь тоглогч! #AnotherRecordMatched
Гэснээс Уэстбрүүк энэ зун Тандэртай гэрээгээ 5 жилийн $220 саяар сунгах боломжтой. Ийм тохиолдолд тэр жилийн $40 саяыг авч, хамгийн өндөр цалинтай сагсан бөмбөгч болох юм... Аль эсвэл гэрээний сүүлийн жилээ тоглочоод 2018 оны зун чөлөөт агент болж болно!
Юу болох бол доо???
Пол Жорж багийн хуучин нөхөддөө Лэйкэрст очих хүсэлтэй байгаагаа ярьсан гэнэ шүү! Мэжик Жонсон, Роб Пелинка хоёрын ажлыг хөнгөвчлөөд өгчих шиг боллоо... #WantsToBeLaker
Лэйкэрст Жорж хэр тохирох бол???

Гоё зураг шүү! #МонголХүүгийнМөрөөдөл

"Оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд би энд байхгүй байгаа. Багийн залуусынхаа дэмээр л тоглоод явж байна" гэж Азайа Томас дүүгээ нас барсанаас хойш анх удаа ам нээлээ! #ImNotHere
Стив Керр плейоффт багаа дасгалжуулж чадахгүй ч байж мэднэ! #MayNotCoach
Портландтай хийсэн цувралын 3 дахь тоглолтыг тэр өнжсөнийг бид мэднэ. Шалтгаан нь харин өнөөх айхтар нурууны гэмтэл нь байжээ. Хагалгаанд хүртэл орж, улирлыг талыг өнжиж байсныг санаарай.
Керр сэтгүүлчдэд хэлэхдээ хэрэв нурууны зовиур хэвээр байвал тэр дасгалжуулагчийн сандалд энэ плейоффыг дуустал суухгүй байж мэднэ гэв!
Майк Брауны гарт удирдлага ирлээ...

"Тэр бол сайн жүжигчин... Жинхэнээсээ тоглож чаддаггүй нөхөр!" гэж Жимми Батлэр тоглолтын дараахи хэвлэлийн хурал дээр Маркус Смартын талаар хэллээ! #WarOfWords










No comments:
Post a Comment